Монголын Авто Замчдын Бүртгэлийн Онлайн Систем

Монголын авто замын холбоо

Монголын авто замчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг, Авто замчдын ахмадын хороо, Авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2008 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан хурлаас Авто замын салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор Авто замчдын II их хурлыг хуралдуулах, мөн салбарын төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн Авто замчдын холбоог үүсгэн байгуулах санал гаргасан.

2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монголын авто замчдын II их хурал хуралдаж авто замын 91 байгууллагын төлөөлөгчид Төрийн бус байгууллагуудаас гаргасан саналыг дэмжин "Монголын авто замчдын холбоо" Төрийн бус байгууллага байгуулж гишүүнээр элсэв.

Холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомж болон Монголын авто замчдын II их хурлаар баталсан Холбооны дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.